image

Нийгмийн хариуцлагатай хадгаламж зээлийн хоршоо

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр  “Амьд донороос элэг шилжүүлэн суулгах, хавдрын оношлогооны лабораторийн үйл ажиллагааг дэмжих” төслийг санхүүжүүлэхэд зориулан хандивлахаар “Хавдар судлалын үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Улсын Клиникийн 2-р эмнэлэг” болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан.  Гэрээний дагуу 2017 онд 24,2 сая төгрөг, 2018 онд 76,4 сая төгрөг, 2019 онд 22,7 сая төгрөгийн хандив олгож,  3 жилийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 123,3 сая төгрөгийн сургалтын хандив, санхүүжилт олгож ажилласан байна. Дээрх хандивласан хөрөнгөөр нийт 38 эмч, сувилагчийг мэргэжил дээшлүүлэхээр Солонгос, Орос, Энэтхэг, Япон, Хятад, Турк зэрэг улсуудад суралцуулаад байгаа бөгөөд 2020 онд энэхүү гэрээгээ дахин 3 жилээр сунган үзэглэлээ.