image

   "Зээлийн батлан даалтын сан"-тай "Хамтран ажиллах гэрээ"-г 2017 оны 03 сарын 17-ны өдөр байгууллаа. Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллахаар зурагдсан гэрээний зорилго нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гишүүдийнхээ үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гишүүдийнхээ үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай явуулахад оршиж байгаа билээ. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг УИХ-ын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан. Зээлийн батлан даалтын сан нь арилжааны банкуудтай хамтран ажилладаг бөгөөд зээлдэгчдэд баталгаа гаргадаг ба цаашид манай хоршооны зээлдэгчдэд баталгаа гаргах боломж бүрдэж байна.

www.lgf.mn