“Гялс Төгрөг” ХЗХ нь “Монголын Хөдөөг Шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ-тай Хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдөр байгууллаа.
Тус холбоо нь “Швейцарийн хөгжлийн агентлаг”-аас 5.0 сая шв. Франкийн санхүүжилттэйгээр жижиг ногоочдын өрхийн амьжаргааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эгнээндээ 1380 жижиг ногоочдыг нэгтгэсэн байгууллага юм. Манай хоршоо нь тус холбооны гишүүн болох жижиг ногоочдод бичил зээлийг шуурхай олгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
www.mfard.mn