image

            Бид 2017 оны 02 сарын 01-ны өдөр зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

            Зээлийн мэдээллийн үйлчилгээ нь зээлдэгч, зээлдүүлэгч аль алинд нь шаардлагатай санхүүгийн зах зээлийн чухал дэд бүтэц юм. Арилжааны банкууд болон зээл олгогч бусад санхүүгийн байгууллагууд харилцагчдынхаа авсан зээл, эргэн төлөлтийн тухай мэдээллийг зээлдэх чадвахыг үнэлэхэд ашигладаг.

          “Гялс төгрөг” ХЗХоршоо нь зээлийн мэдээллийн санг ашиглаж эхэлснээр чанартай зээлийн багцыг бүрдүүлэх,  олгосон зээлийг эргэн төлүүлэхэд хөшүүрэг болгон ашиглах зэрэг давуу талыг бий болгоод байна.

          “Зээлийн мэдээллийн сан”-д гишүүдийн зээлийн мэдээллийг хүргүүлсэнээр зээлдэгчдийн санхүүгийн сахилга батыг өндөрсгөх тодорхой хэмжээний үүргийг гүйцэтгэж, цаашлаад санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах давуу талтай. Мөн гишүүд зээлийн эргэн төлөлтөд хариуцлагатай хандаж, авсан зээлээ цаг хугацаандаа төлж, цаашид санхүүгийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх боломжтой юм.

www.cib.mn