ГЯЛС ТӨГРӨГ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭХ ҮҮСВЭР ТАТСАН АНХНЫ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО БОЛЛОО
Гялс Төгрөг хадгаламж зээлийн хоршоо Япон улсын Нэкстшифт Крауд, Белги улсын Алтерфин хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах санхжүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, нийт 410,000 ам.долларын хөрөнгийг гадаад санхүүгийн зах зээлээс амжилттай босгосон Монголын анхны Хадгаламж зээлийн хоршоо боллоо. Энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг хөдөө орон нутаг дахь салбараараа дамжуулан жижиг дунд, бичил бизнесийг хөгжүүлэхэд зориулна.
Гялс Төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь 2016 онд байгуулагдсанаас хойш хурдацтай өсч буй хадгаламж зээлийн хоршоо бөгөөд нийт 37 салбараараа дамжуулан 14977 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.
Япон улсын Нэкстшифт Крауд сан нь 2016 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрсдийн флатформоороо дамжуулан санхүүгийн болон нийгэмд үр өгөөж өндөр төсөл болон санхүүгийн байгууллагуудыг Япон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгодог байна. Нэкстшифт Крауд сан нь Камбож, Гүрж, Монгол гэх улсуудын санхүүгийн байгууллагуудын төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж амжилттай хөрөнгийн эс үүсвэрийг бүрдүүлээд байна.
Белги улсын жижиг дунд санхүүгийн байгууллагуудад тэдгээрийн нийгэмд үзүүлж буй өөрчлөлтийг харгалзан хөрөнгө оруулдаг Алтерфин хөрөнгө оруулалтын сан юм.