Монгол орон даяар санхүүгийн үйлчилгээг түгээнэ
Бид 2019 онд Сэлэнгэ аймгийн 2, Дархан-Уул аймгийн 2, Дорноговь аймгийн 1, нийт 5 суманд, 2020 оны нэгдүгээр улиралд Завхан аймгийн 1, Дорнод аймгийн 2, Сүхбаатар аймгийн 1, Увс аймгийн 2, Архангай аймгийн 1, нийт 8 суманд салбар шинээр байгуулсан. Ингэснээр Гялс төгрөг ХЗХ-нь 2019 оны жилийн эцсээр 17 аймаг 27 сум нийт 44 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Мөн 2020 оны хоёр, гуравдугаар улиралд 3 аймаг, 4 суманд нийт 7 салбар шинээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Салбарынхаа тоог нэмэгдүүлснээр гишүүддээ илүү ойр хүрч, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.