image

Гадны улсаас хөрөнгө оруулалт татсан анхны хоршоо

Гялс Төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь 2019 онд Япон улсын Нэкстшифт Крауд, Белги улсын Алтерфин хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах санхжүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, нийт 410,000 ам.долларын хөрөнгийг гадаад санхүүгийн зах зээлээс амжилттай босгосон Монголын анхны Хадгаламж зээлийн хоршоо боллоо. Энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг хөдөө орон нутаг дахь салбараар дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчийн бичил бизнесийг санхүүжүүлэх, хөгжүүлэхэд зориулна.

Белги улсын жижиг дунд санхүүгийн байгууллагуудад тэдгээрийн нийгэмд үзүүлж буй өөрчлөлтийг харгалзан хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулалтын сангийн нэг нь Алтерфин юм.

Япон улсын Нэкстшифт Крауд сан нь 2016 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрсдийн флатформоороо дамжуулан санхүүгийн болон нийгэмд үр өгөөж өндөр төсөл болон санхүүгийн байгууллагуудыг Япон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгодог байна. Нэкстшифт Крауд сан нь Камбож, Гүрж, Монгол гэх улсуудын санхүүгийн байгууллагуудын төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж амжилттай хөрөнгийн эс үүсвэрийг бүрдүүлээд байна.